“Блиц-100”
2012-03-01,22:19
Монгол Улсын Ерөнхийлөгч ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ уншигчдаас ирүүлсэн “Блиц-100” асуултад хариулж байна.
-Та цагаан сараар Есдүгээр Богдтой золгох уу?
-Золгоно.
-Таны амьдралын гол зорилго юу вэ?
-Монголчууддаа туслах. Олуулаа, эрх чөлөөтэй, сайхан амьдрахад нь тус нэмэр болох.
-Утаа, түгжрэл, хэт төвлөрөлөөс гарахад нийслэлээ шилжүүлэх оновчтой юу?
-Бүгдээрээ уудам нутгаараа тарж суурьшицгаая. Тэгвэл зөв болно.
-Иргэдэд бэлэн мөнгө тарааж байгааг та юу гэж бодож байна?
-Бэлэн мөнгө тарааснаар хөгжил ирэхгүй. Энэ байдал удахгүй өөрчлөгдөнө.
-Та Монгол оронд шударга ёсны хувьсгал яагаад хийхгүй байна вэ?
-Хувьсгалыг нэг хүн хийдэггүй. Олуулаа хийдэг.
-Онгон байгалиа ахуйн хогноос салгах талаар Та юу хийх вэ?
-Тийм. Зөв асуулт /толгой дохив/ Хоггүй газар гэж үгүй болсон. Засаг дарга бүр хариуцсан нэгжээ хогноос нь салга.
-Шүүхийн багц хууль яагаад батлагдахгүй байна вэ?
-Хууль тогтоогчдоос асуул даа. Миний хүч заримдаа хүрэхгүй байна ш дээ.
-Та иргэнийхээ хувьд парламентын, ерөнхийлөгчийн засаглалын алийг нь дэмждэг вэ?
-Ард түмний засаглалыг дэмждэг. Аажимдаа манайд шууд ардчилал давамгайлна.
-Та өнөөдрийн үндэсний аюулгүй байдлыг 0-100 баллаар хэрхэн дүгнэх вэ?
-60+гэж хэлье. Дүгнэдэг, хардаг өөр үзүүлэлтүүд бий.
-Таны хамгийн том биелсэн мөрөөдөл юу вэ?
-Аав болсон, ардчиллын буянаар эрх чөлөөгөө олж авсан.
-Та “би эргэж ирнэ” гэж байхдаа Ерөнхийлөгч болно гэж бодож байсан уу?
-/Инээмсэглэв/ 1998 оны явдал. “Одоо бид 5-уулаа байна, 50-иулаа эргэж ирнэ” гэж л хэлсэн.
-Эрхэм Ерөнхийлөгч өө, “Ууцгүйгээр цагаалах” уриалга гаргаж болох уу?
-Цагаан сараар зөвхөн Монголынхоо бүтээгдэхүүнийг л хэрэглэе.
-Таны хамгийн хайртай амьтан юу вэ?
-Хөөрхөн асуулт байна. Амьтны зулзага, төл. Нялх юм бүхэн хөөрхөн.
-Та 20 жилийн дараах Монголын Ерөнхийлөгчид юу гэж захих вэ?
-Ээжийхээ захисныг хэлье. Түмэндээ түшигтэй яваарай гэж.
-Би англи хэл сурмаар байна. Та туслаач? /Хүүхдээс ирсэн асуулт байна/
-Эхлээд Монгол хэл, бичгээ сайн сураарай.
-Та өдөр бүр гүйдэг үү? Ийм боломж гардаг уу?
-Гаргана аа. Хөдөлгөөнтэй байхыг боддог. “Хөгширч биш хөшиж үхдэг” гэдэг биз дээ.
-Танд Оюу Толгойн гэрээг шинэчлэх, өөрчлөх бодол байна уу?
-Тэнд хийх юм их бий.Оюу толгой бол том бүтээн байгуулалт.
-Та хамгийн сүүлд Монгол эмчид хэзээ үзүүлсэн бэ?
-Дөнгөж өнөө өглөө.
-Цагдаагийн албыг төрийн тусгайгаас гаргаж үйлчилгээний алба болгомоор байна?
-Төрийн, захиргааны албыг нийтийн, иргэний үйлчилгээ гэж нэрлэх ёстой. Тэгэж өөрчлөх ёстой.
-Монголын залууст ирээдүй байна уу?
-Байлгүй яахав. Ирээдүйгээ гартаа ав. Хүн ямар явах нь зөвхөн өөрөөс нь хамаарна.
-Дунд шатны төрийн албыг чанаржуулж, хахууль авдгийг болиулаач. Гуйя.
-Хууль, хяналт улам чангарна. Хахуулиар амьдрагсадын амьдрал улам хэцүү болно.
-Та 10 жилийн дараа ямар ажилтай болох бол?
-Ач нартайгаа ноололдсон, мод тарьсан, дурсамжаа бичсэн шигээ л явах болов уу.
-Таны хамгийн их бахархлыг төрүүлсэн хүн хэн бэ?
-Миний аав, ээж хоёр. Бас бидний аугаа их өвөг дээдэс.
-Таны хүссэн боловч хийж чадаагүй гол ажил юу вэ?
-/Бодолхийлэв/ Одоогоор тийм ажил алга.
-Та ном уншдаг уу. Хамгийн сүүлд. Нэрлэнэ үү?
-“Саран хөндий”, “Тунгалаг тамир”-ыг сонссон. “Үзэхийн хязгаар”-ыг уншсан.
-Оюутанд тэтгэлэг маш хэрэгтэй.Та оюутан байхдаа тэтгэлэг авдаг байсан уу?
-Санал нэг байна. Зөвлөлтөд сурч байхдаа би 70 цөлхөөвөр авдаг байлаа.
-Таны 100 жилээр хэлсэн үгийг маш их дэмжиж байна. Ажил болох уу?
-Тэр бол монгол хүн бүрийн үг. /толгой дохив/ Би дамжуулсан. Ажил болгоно.
-Нефть импортлогч компаниуд дураараа тоглож байна. Үүнийг болиулж болох уу?
-Шатахуунаа эхлээд дотооддоо үйлдвэрлэвэл олон асуудал шийдэгдэнэ ээ.
-Таныг саяхан зарим телевиз, сонингоор муучилсан. Та яаж хариуцлага тооцох вэ?
-Би л тийм шалтаг өгсөн юм байлгүй дээ. Би хэвлэлд буруу санаж чаддаггүй юм аа.
-Таныг санаснаа хийхэд юу саад болж байна вэ?
-Дарга нар их саад болж байна. Өөрчлөлтөөс, шударга ёс, хариуцлагаас айдаг.
-Та олон газар оронд айлчилсан. Хамгийн сайхан дурсамж?
-Бүгд л дурсамжтай, онцлогтой. Японы парламентад үг хэлсэн мөч бол онцгой байсан.
-Мэргэшсэн улс төрч гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Хувь хувьсгалаа ялгадаг. Үнэт зүйлээр амьдардаг. Зарчмаасаа гаждаггүй.
-Монголд мал, малчин хоёр хэцүүдлээ. Төр засаг юу бодож байна вэ?
-Олон хүн ингэж асуусан шүү. Санаа их зовж байгаа. Бодлого заавал гаргана.
-Та хүн үү, эсвэл Ерөнхийлөгч үү?
-Хм.Намайг Ерөнхийлөгчийн ажилд ард түмэн хугацаатай авсан. Миний хугацаагүй ажил бол хүн байх.
-Та яагаад зангианыхаа өмнө нугалаас гаргаж зүүдэг юм бэ?
-Энэ учиртай. /Зангиагаа засан инээмсэглэв/ Хүн гэсэн тэмдэг, тархиндаа үрчлээстэй. Коммунист биш.
-Таны уурыг хамгийн их хүргэдэг юм юу вэ?
-Ядарсан нэгнийгээ дээрэлхэхийг үзэж чаддаггүй.
-Та шинэ хүмүүсийг улс төрд орохыг дэмжих үү?
-Дэмжинэ. Гол нь зорилго зөв, сэтгэл зөв байх ёстой.
-Таныг уучлал гуйхыг хоёр удаа харлаа. Та өрөвч хүн үү?
-Уучлах, үйлчлэх хоёр бол ардчилсан төрийн шүншиг.
-Та Монгол поп-д яагаад төрийн шагнал өгсөн юм бэ?
-Бүтээлч хөдөлмөрч залуусаа дэмжиж.
-Монголд тууштай улс төрийн хүчин байна уу?
-Байна аа, Монголын ардчилсан холбоо.
-Та шударга хүн мөн үү. Итгэж болох уу?
-Шударга байхыг эрмэлздэг. Шударга бусаас хэн ч хожихгүй.
-Обамагийн алганы хойно байхдаа юу бодож байв?
-Юу бодохов дээ. /инээв/ Дараа нь харин миний нүүрийг хаасан ч, Монголынхыг хаагаагүй гэж бодсон шүү.
-Энэ олигархиудаас яаж төрөө салгах вэ?
-Сонголтоо бодолтой хий. Харин олигархийг манайд монигархи гэж нэрлэх хэрэгтэй.
-Сайн улстөрчид байх ёстой чанараас гурвыг Та нэрлээч?
-Үнэлэмж, мэдрэмж, зориг. Дараалал нь хамаагүй.
-Цаазын ялыг халахыг би дэмждэг. Гэхдээ арай эртдээд байгаа юм биш үү?
-Монголчууд горыг нь хангалттай амссан даа /Санаа алдав/. 30.000 хүнээ цаг бусаар бид алдсан.
-Та өөрийгөө шагнаж болох уу?
-Юу гэж.Би хамгийн том шагналаа авсан. Ард түмний итгэл бол миний шагнал.
-МАН-ын сайд, дарга нар таны өрөөнд дуудагдаж орохоос одоо айдаг болсон уу?
-Юундаа айдаг юм. Ямар бидний өмнөх үеийнхэн шиг гадагш дуудагдаж байгаа биш.
-Яавал Монгол орон хөгжих бол?
-Хүн бүр дор бүрнээ хичээвэл.
-Уул уурхайн том том гэрээнүүд Монголд ашигтай болж чадаж байна уу?
-Энд би нэг л хэмжүүр барьдаг. Үндэсний эрх ашиг хамгийн гол хэмжүүр.
-“Wallstreet-ийг эзэл” гэдэг хөдөлгөөнийг та юу гэж боддог вэ?
-Аливаа юмны хэмжээ, ноёрхол хэтрэхээрээ л бурууддаг. Энэ бол үүний л жишээ.
-Ерөнхийлөгчийн хувьд таны айж явдаг зүйл юу вэ?
-Монголын нэр сэвтэхээс. За тэгээд газар хөдлөхөөс, аваар осол, зуд зурхан гээд.
-Барууны, зүүний үзэл баримтлал, нам гээд ярьдаг. Үүнд ялгаа байна уу?
-Нэг нь хүний мөнгийг хурааж, нөгөө нь өөрт нь үлдээж асуудал шийдэх гэдэг хүмүүс.
-Та ирэх сонгуулиар аль намыг ялаасай гэж бодож байна?
-Ард түмэн ялаасай гэж бодож байна. Санал нь парламентад зөв тусаасай, олон намын төлөөлөл сонгогдоосой.
-Та Монголчуудаа эх орондоо дуудсаан. Юу хийх гэж байна?
-Олон юм хийнэ. Монгол хүнийг гадагш явуулдаг биш, Монголдоо ирүүлдэг болох ёстой.
-Та нэг өдрөө тамирчдын дунд өнгөрөөж болох уу?
-Өө. Дуртайяа.
-Таны нандигнадаг зоосны хоёр талд юу гэсэн бичээс байдаг вэ?
-Сайхан асуулт байна. Ард түмэн, эрх чөлөө.
-Ашигт малтмалын газраас хуурамчаар, нууцаар лиценз өгөөд байгааг яах вэ?
-Тийм юм байх ёсгүй. Байгаа бол баригдана. Хариуцлага хүлээлгэнэ.
-Та яагаад Б.Хурцыг Авлигатай тэмцэх газарт томилсон юм бэ?
-Авлигатай тэмцэх бол хэцүү ажил. Тэр өмнө нь авлигачдыг барьж байсан. Аймхай хүн биш.
-Орон нутгийн эрхийг өргөтгөмөөр байна. Та Их Хурлыг хөдөлгөөд өгөөч ээ?
-Санал нэг байна. Иргэд байгаа суугаа газраа асуудлаа шийдэх нь л зөв ш дээ.
-Монголыг зарим нь сайхан гэдэг, зарим нь муухай гэдэг. Таны бодол?
-Монгол бол эгнэшгүй сайхан орон. Монголоо онож, олж төрснөөрөө бахархах хэрэгтэй.
-Монголд дахиад хувьсгал хэрэгтэй юу?
-Хувьсгалыг яаж ойлгохоос болно. Эрхийн шилжилт гэдэг утгаар бол хэрэгтэй.
-Би архинаас гарсан. Үүнийгээ зарламаар байна. Яаж хийх вэ?
-Зарлах хэрэггүй. /инээв/ Та эрүүл болсон нь хамгийн том зарлал.
-Төрийн хар хайрцагны бодлого хаана явна вэ?
-Байх ёстой газраа байгаа. Төрийн бодлого бол уламжлал, зарчим, үндэсний эрх ашигт л оршдог.
-Хөгжлийн төвд хүнээ тавина гэсэн. Яасан бэ?
-Хүнд эрх шилжүүлнэ гэсэн үг. Түүнээс биш төрийн ордонд өөрөө суухтай, хүн суулгахтай андуурч болохгүй.
-Та саяхан асуудал толгойдоо байна гэсэн. Аль толгойг хэлсэн бэ?
-Эрх мэдэлтэй толгойг. Эрхийн төвлөрөл хэтэрч, ялзарч байгааг хэлсэн.
-Монгол Улсын хувьд энэ цаг үеийн хамгийн чухал асуудал юу вэ?
-Хөгжил. Шударга ёсонд суурилсан хөгжил хамгийн чухал.
-Шинэ улс төр гэж юуг хэлэх вэ?
-Шинэ санаа, шинэ шийдлийг.
-Та нэгэнтээ Чингис хаанд ч, Чойбалсанд ч олдоогүй боломжийн тухай ярьсан. Үүнийгээ тайлбарлаач?
-/Толгой дохив/ Түүхэн боломжийг л хэлсэн. Улс орныхоо бие даасан, эрх чөлөөт байдлыг улам баталгаажуулах боломжийг.
-Манай улсын муу сайн хоёрын аль нь дийлээд байна вэ?
-Мэдээж сайн нь, гэхдээ муу юм бий. Аль алинд нь дасаж болохгүй. Хоёуланг нь өөрчилж сайжруулах нь зөв.
-Хайгуулын зөвшөөрлийг хориглосноос эдийн засаг хохирч цаг алдаад байгаа юм биш үү?
-Эхлээд өгснийхөө учрыг олъё. Алдаагаа засъя. Хуулиа сайжруулъя. Хойч үедээ ч үлдээе.
-Та Монголд парламентын дээд доод танхим байхыг дэмждэг үү?
-Үгүй. Илүүдсэн эрх мэдэл байгаа бол иргэддээ өг. Танхимд биш.
-Улс төрийг би ойлгодоггүй. Таныхаар бол улс төр гэж юу вэ?
-Улс төр бол хариуцлагатай шинжлэх ухаан. Бодлоготой, хариуцлагатай хүний оролдох ажил.
-Хууль дээдлэнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Хуулийг алагчлал үгүй, хэлбэрэлтгүй, тэгээд ялгамжгүй хэрэгжүүлнэ гэсэн үг.
-Танайх хэдэн хүүхэдтэй вэ? 20, 30 хүүхэдтэй болсон гэсэн. Энэ үнэн үү?
-Олон хүүхэдтэй. Нэг ч үрийг болов өсгөж өндийлгөчих юмсан л гэж зүтгэж байна даа бид хоёр.
-Сайн удирдагч гэж хэнийг хэлэх вэ?
-Би мэдэхгүй. Тэгэхдээ харвал танина аа.
-Төрд зүтгэнэ гэж юу гэсэн үг вэ?
-Таны зовлонг би авъя, миний жаргалыг та ав гэсэн үг дээ.
-Таныг хүмүүс янз бүрээр ярих юм. Та яг хэн бэ?
-Би бол өндөр ууланд хөлд орсон жирийн ардын хүүхэд.
-Авлигачдын нуруу хэзээ бөхийж, ард түмний нуруу хэзээ тэнийх вэ?
-Би үүнийг ямагт санаж явдаг. Авлигатай тэмцэх, шударга ёс тогтооход нэг хүний хүч мөхөсдөнө. Бүгдээрээ л тэмцэнэ дээ.
-Таны үг үнэхээр олныг дагуулдаг. Бүгдийг нь өөрөө бичдэг үү?
-Би хүний үг уншдаггүй ээ. Өөрөө л хийдэг. Бас зовно шүү. Зарим үгийг өмхийртөл боддог.
-УИХ-ын гишүүнийг сайдаар давхар ажиллуулж болохгүй. Дэмждэг шүү?
-Би энэ тухай хууль санаачилна. Ер нь ч хоёр тусдаа эрх мэдэл нэг хүнд байж болохгүй.
-Та ямар спортод дуртай вэ?
-Хөлбөмбөг.
-Жинхэнэ эх орончдыг хуурамч эх орончдоос яаж ялгах вэ?
-Эх орноо суудлынхаа төлөө, суудлаа эх орныхоо төлөө золих хоёрт ялгаа бий.
-Хөрөнгөлөг хурандаа нар гэж та ярьсан. Яг хэнийг хэлснээ нэрлэнэ үү?
-Хм. Учигтай зүү шиг ардаа эзэнтэй хүмүүсийг. Хуулийн байгууллагад удсан, хууль бусаар хөрөнгөжсөн.
-Та тэргүүн хатагтайг яагаад зарим айлчлалдаа дагуулж явдаггүй юм бэ?
-Ажил ихтэй. Зайлшгүйд нь явдаг шүү дээ.
-Хариуцлагатай уул уурхай гэж юу вэ?
-Зөвхөн авдаг биш, өгдөг. Ил тод, байгальд ээлтэй, олон нийттэй ойлголцож чаддаг.
-Таны өгсөн цол, одон, медалийг архиар угаах юм. Та юу гэж бодож байна.
-Тэрийгээ болих хэрэгтэй. Төр иргэндээ бохир, хиртсэн юм өгөөгүй.
-Төрийн төмөр нүүр гэж юу гэсэн үг вэ?
-Төр нэг рүү нь хялайж, нөгөө рүү нь маасайж болохгүй гэсэн үг.
-Та ямар дуу сонсох дуртай вэ?
-Уртын дуу.
-Төр жолоодох ухаан гэж юу вэ. Та түүнийг сурсан уу?
-Хүн бүр өөртөө төртэй. Энэ бол хүн бүрт заяасан ухаан.
-Хүн алсан хүнийг яагаад цаазлахгүй байна. Ар гэрийнх нь хорсолтой үлддэг шүү дээ?
-Хувь хүний хорслыг яая гэхэв / санаа алдав/. Төрийн хорслыг хазаарлах ёстой. Хүнийг алж биш, гэмийг олж яллах нь чухал.
-Та хойд төрөл байдагт итгэдэг үү. Та хойд төрөлдөө хаана төрмөөр байна?
-Монголдоо төрнө. Говьдоо ус, талдаа ой болж төрнө.
-Төрийн шийдвэр сэтгэлийн хөөрлөөр гараад байгаа юм биш үү. 68%-ийн татвар, ямааны мөнгө гэх мэт.
-Төрд ус агаар шиг дутагдаж байгаа зүйл нэг бий. Тэр бол судалгаанд суурилсан шийдвэр.
-Хэвлэл дэндүү гүтгэх юмаа. Та гүтгүүлж байсан уу? Та яадаг вэ?
-/Инээмсэглэв/ Би ч шүүр шанага болтлоо шүршүүлдэг дээ. Би заримдаа ээжээсээ асуудаг. Үнэн олддог л юм.
-Хүн төрөлхтөнд тулгарах гол асуудлуудыг Та нэрлээч?
-Ус, эрчим хүч, хоол хүнс. Нэмэх нь шударга ёс.
-Бөө хэцүүдлээ. Айл, орц бүр бөөтэй боллоо. Арга хэмжээ авах уу?
-Үнэн. Ярилцаж байгаа. Шинээр бөө тодруулахыг хориглохоос эхлэх нь зөв байх.
-Ерөнхийлөгчийн ажил ямар байдаг бол. Гоё нь юу вэ?
-Ард түмнийхээ чөлөөт сонголтоор ажиллах, ард түмнээ төлөөлөх.
-Утаанаас яаж салах вэ?
-Утаа эзэнтэй. Хариу нь тодорхой. Мөнгө байна, сэтгэл алга. Хариуцлага тооцъё. Засаг дарга нар...
-Ерөнхийлөгчөө 10 үг ?
-Аан за. Засгийг, албан тушаалтнуудыг нэг хоёр удаа огцруулаад өгөхөд утаа шийдэгдэнэ дээ.Энэ бол одоо хариуцлагагүйн утаа шүү.
-Та дахиад нэр дэвших гэж байгаа гишүүдэд юу хэлэх вэ?
-2008 оны сонгуулиар юу амлаж явснаа сана, ярьж явсан ярианы тэмдэглэлээ унш, бичлэгээ үз.
-Манайд хүчирхийлэл, хувьсгалын хэнээтнүүд гаарч байна. Үүнийг яах вэ?
-Хүчирхийллийн эсрэг хамгийн сайн зэвсэг бол хүнлэг ёс.
-Төрд муу бүхэн шургалж байна. Тийм байх ёстой юм уу?
-Эсрэгээрээ. Төр бол сайны үзүүлэн, зөвийн жишээ байх учиртай.
-Та хайрыг юу гэж боддог вэ?
-Хайр минь амьдрал болсон. Амьдрал маань хүүхдүүд болсон.
-Төрд ажиллах хугацаандаа хийсэн Таны хамгийн том алдаа юу вэ?
-Үндсэн хуулинд дордуулсан нэмэлт өөрчлөлт хийхэд оролцсон явдал.
-Таныг дэмждэг бас таныг эсэргүүцдэг хүмүүст хандаж Та юу гэж хэлэх вэ?
-/Бодов/ Дэмждэгт нь буян заяа нь дэлгэрэг, эсэргүүцдэгт нь ухаан санаа нь саруул болог.
-Таны хамгийн том мөрөөдөл юу вэ?
-Эрх чөлөөгүй хүн энэ дэлхийд бүү үлдээсэй, эх хүүхэд бүү зовоосой.
-Та ямар морь унах дуртай вэ?
-Хөл хөнгөнтэй, их дэлтэй. Бага зэрэг сайварладаг бол зүгээр.
-Шагнал ихдээд байгаа юм биш үү.
-Тодорхойлолтонд учир байна. Хавтгайруулдаг.
-Та юу их зүүдэлдэг вэ?
-Би байгаль их зүүдэлдэг. Нутгаа зүүдлэнэ. Оюутан үеэ, цэрэг байснаа. Бас нисэж зүүдэлдэг.
-Ерөнхийлөгч болсноосоо хойшхи сайхан, бас тааруу дурсамжаасаа хуваалцаач?
-Ерөнхийлөгчийн тангараг өргөчихөөд ээждээ үнсүүлсэн. Талбайд ард иргэдтэйгээ уулзах гэж очсон маань л санаанаас гардаггүй юм даа.
-Монголын төрд ямар дутагдал байна?
-Ашгийн төлөө газар шиг аашилдаг, эрх шилждэггүй, хариуцлага тооцдоггүй.
-Та ямар хүүхэд байсан вэ?
-Хүнээс их айдаг. Янзага шиг үргэмтгий.
-Та төрд ажиллаж байгаа хүмүүст юу гэж захих вэ?
-Эрх мэдэлтэй байхдаа шударга бай. Шударга ёс шийдлийг, гүйцэтгэлийг шаарддаг.
-Та эх орныхоо тухай бодлоо хэлээч? Та эх орноо юу гэж боддог вэ?
-Монгол бол дэлхий шиг улс. Газар дэлхийн гайхамшигт бүх шинжүүд Монголд бий. Хүний сайн л Монголыг онож, олж төрнө дөө.
-Та эрт босдог уу? Орой босдог уу? Та хэр эрт босдог вэ?
-Сэрэнгүүтээ босдог.
-Танд сайд хийх боломж гарсан бол ямар салбар сонгох вэ?
-Эрүүл мэндийн эсвэл боловсролын. Эмч, багш бол бурхны элчүүд.
-7 сарын нэгний хэрэгт цагдаа нар буруутай юу?
-Шүүхийн шийдвэр гараагүй байхад буруу зөвийг хэн ч хэлэхгүй.
-Та хийж байсан ажлаасаа нэрлээч. Хамгийн сайхнаас нь?
-Ачигч, засварчин, сэтгүүлч, Бага хурлын гишүүн.
-Улс төрчид улсаа хөгжүүлнэ, намайг сайхан амьдруулна, их мөнгө өгнө гэх юм. Ийм юм байж болох уу?
-Хөгжил бол улс төрчдийн биш, чөлөөт үйлдвэрлэгчдийн бүтээл.
-Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс 9 дүгээр Богдын талаар албан ёсны шийдвэр гарсан уу?
-Гарсан.
-Таны хамгийн дуртай юм юу вэ?
-Эрх чөлөө. Хулгай хийхгүй амьдрах боломж эрх чөлөөнд байдаг.
-МАХН-ыг шүүх бүртгэхэд та нөлөөлсөн үү?
-Эзнээ олоогүй асуулт байна. Шүүхийн шийдвэрт нөлөөлөх эрх хэнд ч байхгүй.
-Олон жилийн улс төрийн амьдрал танд юу өгсөн бэ?
-Олонтой амьдрах хат. Маргаашаар амьдрах ухаан.
-Та яагаад аавыгаа цөөн дурсдаг юм бэ?
-Дурсалгүй яахав. Надтай байнга хамт байдаг. Цахиагийн Элбэгдорж. /Гараа элгэндээ авав/
-Улс төрд орсон хүн гарч болдоггүй гэж ярьдаг. Тэр үнэн үү?
-Худлаа. Харин улс төрийг хялбар гэж ойлгож болохгүй. Бусдын төлөө ажиллах амаргүй.
-Таны хүссэн ардчилсан нийгэм Монгол улсад бүрэн тогтсон уу?
-Би ингэж боддог юм. Сайныг бүтээхэд нас багаддаг. Нураахад өдөр уртаддаг. Ардчилал бол эрх чөлөөт...
-Ерөнхийлөгч өө, 10 үг...
...Амьдралын нийтийн,хүмүүсийн байнгын хэлбэр. Тогтоно, дуусна гэж үгүй.
-Та юу хараад баярладаг вэ?
-Хүүхэд. Бужигнасан олон хүүхэд.
-Манай дотоодын нийт бүтээгдэхүүн өсөөд байна. Би ядуураад байна. Асуудал юунд байна вэ?
-Улс орон ард түмнээрээ дамжиж хөгждөг, хүчирхэг болдог. Тэгэхээр ДНБ амьдрал дээр өсөөгүй гэсэн үг.
-Та Ерөнхийлөгч болоод их эрх эдэлж байна уу? Болоогүй байхдаа их эрхтэй байсан уу?
-Үүрэг, хариуцлага нэмэгдсэн. Албан тушаалгүй үедээ би эрх, эрх чөлөөгөө илүү мэдэрдэг.
-Монголын имидж юу вэ?
-Эрх чөлөө, их түүх, ирээдүй.
-Таны Ерөнхийлөгч болоход нөлөөлсөн гол хүчин зүйл юу вэ?
-Өрсөлдөөн. Би улс төрийн нэг ч албан тушаалд өрсөлдөөнгүйгээр очиж байгаагүй.
-Монголоо яаж босгох вэ? Та Монгол улсаа яаж хөгжүүлэх гэж байна?
-Монголыг босгох гэвэл эхлээд Монгол хүнийг босго. Монгол Улсыг хөгжүүлэх гэвэл эхлээд Монгол хүнийг хөгжүүл.
-Төрийг хүн гэвэл Та ямар хүн зурах вэ?
-Сонин асуулт байна. Төрийг хүн болгож зурах юм уу. За тэгвэл том чихтэй, гар нь богино байвал зүгээр. Тэгээд том нүдтэй, урт хөлтэй, том зүрхтэй. /Дүрсэлж үзүүлэв/
-Төрийн албыг нийтийн үйлчилгээ гэж нэрлэх нь зөв үү?
-Зөв өө. Үйлчилгээнд л сэтгэл шингэдэг.
-Энэ олон асуултад хариулах хэцүү байв уу?
-Гайгүй. Харин богино хариулах амаргүй юм байна.
-“БЛИЦ-100” нэвтрүүлгийн анхны зочноор оролцсонд баярлалаа.
-Зүгээр ээ. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
-Баярлалаа Ерөнхийлөгч өө!
Ярилцсан: “NEWS” агентлагийн захирал Б.ТЭМҮҮЛЭН