Хүүхдийн суулгалт өвчин гэж юу вэ? Яаж эмчлэх вэ? Хэрхэн хооллох вэ?
2012-02-19,01:21
Суулгалт өвчин гэж юу вэ?

Суулгалт өвчин нь ихэнхдээ хүнээс хүнд халдварладаг. Гэвч өвчтэй хүний өтгөнөөр бохирлогдсон хүнсний зүйлс болон усаар дамжин халдварлах нь ч бий.
- Бага насны хүүхдүүд амандаа бохир зүйлс хийх, жорлонд орсны дараа гараа угаалгүй хамт тоглох зэрэгт бие биеэсээ халдвар аван өвдөх нь элбэг.
- Өсвөр насны хүүхдүүд бага насны хүүхдүүдийг бодвол суулгалт өвчнөөр бага өвддөг нь хувийн ариун цэврийг сайн сахиж гараа угаахын ач холбогдлыг ухамсарладагтай холбоотой байдаг. Мөн тухайн үүсгэгчийг бие махбодид нь нэвтрэн ороход түүний эсрэг аль хэдийн дархлаа тогтсон байдаг тул цочмог суулгалттайгаар өвдөх нь бага.
- Суулгалт, бөөлжилт нь бусад эрхтэн тогтолцооны халдварт эмгэгүүд (уушигны хатгалгаа, дунд чихний үрэвсэл г.м), хоолны хордлого мэтийн олон өвчний үед гардаг шинжүүд юм.
Суулгалтын үед ямар шинжүүд илрэх вэ?
Дараах шинжүүд илэрнэ:
-Суулгах: голдуу усархаг байх боловч заримдаа цус, залхагтай байдаг.
-Бөөлжих
-Гэдсээр өвдөх
-Бие сулрах, дотор нь муухайрах, хоолонд дургүй болох
-Халуурах (их өндөр биш)
Дан хөхөөр хооллож буй эрүүл нярайд шингэвтэр баах тохиолдол гардаг. Хэрэв эмгэгээр суулгавал дараах шинжүүд илэрдэг.
-Хөхөө хөхөхгүй дургүйцэх
-Цочромтгой болох
-Унтаарах
2-оос дээш удаа суулгаж байгаа болон бөөлжиж байгаа ямар ч хүүхдийг эмчид үзүүлэн шалтгааныг нь тогтоолгож шингэн алдалтын шинж илэрсэн эсэхийг тогтоолгоно.
Их хэмжээгээр шингэн алдсанаас усгүйжилд ороход эмнэл зүйд ам цангах, шээсний гарц багасан өтгөрөх, хэл уруул омголтож хуурайших шинжүүд илэрнэ. Эдгээр шинж тэмдэг илэрсэн 6 хүртлэх сартай хүүхдэд яаралтай шингэн нөхөх эмчилгээ хийхгүй бол богино хугацаанд хүндрэх аюултай.
бичсэн: admin төрөл: Зөвөлгөө |