Хамгийн жижигхэн хамелон олджээ Германы эрдэмтэд Мадагаскараас ердөө 29мм-ын урттай, дэлхий дээрх хамгийн жижигхэн хамелеон олсон тухай Би-Би-Си агентлаг мэдээлжээ.
2012-02-19,01:09

Хамелеонуудын дотроос хамгийн жижигхэн нь байж магадгүй Brookesia micra гэдэг энэ шинэ төрөл Мадагаскарт маш ховор юм. Энэ гүрвэлүүдийн амьдардаг орчинд өчүүхэн байдлаар ч гэсэн халдсан тохиолдолд устах аюултай гэж судлаачид болгоомжилж байгаа ажээ. «Энэ амьтад өдрийн цагийг ихэвчлэн модны дор өнгөрүүлдэг. Харин орой нь модон дээр гарч ирдэг учраас тэр үед ажиглаж болно» гэж судалгааны багийн ахлагч Фрэнк Кло ярьжээ.
Бяцхан хамелеоныг нэгэн алсагдмал арлаас олсон байна. Арлын хүрээлэн буй орчны нөхцөл бяцхан хамелеонуудын бүлэг үүсэн бий болох хувьслын үйл явцад нөлөөлсөн гэж эрдэмтэд таамаглаж байгаа ажээ.
Мадагаскарын хойд нутгаас олдсон жижигхэн хамелеоны өөр гурван төрөл энэ таамгийг нотолж байгаа юм.
Эх сурвалж: “Монцамэ”