Халхын голд хангүгүүд үүрлэжээ
2012-03-12,20:26
Дорнод аймгийн Халх гол сумын Засаг дарга Сүхбаатар Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанид их хэмжээний газар эзэмшүүлэх шийдвэр гаргасныг иргэд эсэргүүцэж дараахан нь энэ шийдвэрийг цуцалсан талаар тайлбар хийж байсан билээ. Тэгвэл хаврын тариалалт эхлэх дөхөж байгаа энэ цаг үед дээрх шийдвэрийг хүчингүй болгоогүй, харин ч солонгосын хөрөнгө оруулалттай компаниуд Халх гол суманд төвхнөж байгаа талаар нутгийн иргэд ойрноос мэдээлж байна. 90 баатрын хөшөөгөөр уран зохиол сонирхогчдын мэддэг, бидний буурал түүхийн нэг хэсэг болон үлдэж буй Халх гол сум нь тариалангийн аж ахуй эрхлэхэд байгаль цаг уур, газарзүйн байршлын хувьд хамгийн тохиромжтой газар юм. Иргэдийн мэдээллийн дагуу асууж тодруулж, холбогдох хүмүүс рүү утас цохивол “Тийм зүйл байхгүй. Харин ч Солонгосын “Койка” олон улсын байгууллага буцалтгүй тусламж үзүүлж байгаа” хэмээн магтав. Нутгийн иргэдийн хэлж байгаа нь тийм ч худал зүйл биш бололтой. Үүнийг солонгосчууд бидэнд буцалтгүй тусламж үзүүлж байгаа гэж өмөөрөн тайлбарлах нутгийн удирдлагууд 100 хувь үгүйсгэхгүй байгаа нь анхаарал татаж байлаа. 2017 оноос эхлэн 200 мянган га талбайг тариалангийнх болгох зорилтыг тус сум тавиад байгаа бол загвар аж ахуй нэрийн дор 4 сая ам долларын хөрөнгө оруулалтыг солонгосчууд хийснийг нутгийн удирдлагууд хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хэдий тусламж боловч солонгосчууд хэзээ ч хүнд зүгээр юм өгдөггүй хүмүүс гэдгийг сүүлийн 20 орчим жил тэнд ажиллаж амьдарч байгаа монголчууд дуу нэгтэйгээр батлах биз ээ. 10 хятадын муу санаа 1 солонгосынхтой тэнцдэг гэдэг. “Халхын гол” төслийн захирал Т.Цэдэндамба “Солонгосчуудын буяныг эдлэж барахгүй” хэмээн тэднийг Бурхантай дүйцүүлэн тахиж сууна. Харин ирээдүйд ямар хариулт өгөхийг нь энгийн иргэд хэлж мэдэхгүй байна. Буурал дээдсийн газраас Бурхан гуйсан ч бүү өг гэдэг хатуу аман хууль бидний үеэс үед дамжиж ирсэн. Гэтэл газрыг нь таллаад өгчихөөгүй ч гэсэн элдэв арга саам эзэмшүүлэх гэрээ, газрын лиценз маягаар гадныханд худалдаад байгаа аймаг, сумдын Засаг дарга нар, томоохон албан тушаалтай хүмүүсийн шуналаас болж бид газар нутаггүйгээс ялгаагүй болж байна.
Бичлэг тандагч