Линдесэйгийн Хятадын Цагаан хэрмийн зарим хэсэг Монголын нутагт байж болзошгүй гэсэн таамаг үнэний ортой аж.

Тэрбээр энэ чиглэлээр судалгааны ажлаа үргэлжлүүлэн нэгэн сонирхолтой үр дүнд хүрчээ. Британи эрдэмтэн судалгааны ажлаа Монголын газар зүйн мэргэжилтэн Т.Баасантай хамтран явуулсан байна. Тэд судалгааны явцад Монголын Говь цөлд Цагаан хэрмийн зарим нэг байгууламжийн ул мөр байгааг олж мэдсэн гэдгээ Английн Телеграф сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Линдесэй судалгааны ажлаа өнгөрсөн наймдугаар сард Хятад-Монголын хилийн орчмын нутгаар 2 Ланд Крузейр машин хөлөглөн эхэлжээ. Судалгааны эхний 2 өдөрт л түүний багийнхан Хятадын нутгийн гадна таллд Цагаан хэрмийн эхний хэсэг байгааг илрүүлжээ. 62 миль урт хананы ул мөр өвс ургамалд дарагдан ул мөр нь бараг мэдэгдэхээ байсан бөгөөд одоогоос 1000 жилийн өмнө энэ дарагдсан гэж мэргэжилтнүүд таамаг дэвшүүлж байгаа юм.
Линдесэй энэ ханыг МЭ 120 онд буюу Хан гүрний үед байгуулсан гэж бодож байсан ч шинжилгээгээр 11-12 дугаар зууны үеийн олдвор гэж тогтоосон байна. Линдесэйгийн дэвшүүлсэн онолоор бол Чингис хааны 3 дахь хүү Өгөөдэй хаан Хятадаас ирэх гөрөөсний нүүдлийг зогсоохын тулд энэ ханыг босгосон гэж таамаглаж байгаа аж.
эх сурвалж : time.com